Бүтээгдэхүүн, үйлчилгээ & импортын өргөдлийн маягт

Өргөдлийн маягтыг бөглөн support@ipcert.mn цахим хуудсанд илгээнэ үү.

Дотоодын бүтээгдэхүүн/үйлчилгээний баталгаажуулалтын өргөдлийн маягт татах

Импортын бүтээгдэхүүний баталгаажуулалтын өргөдлийн маягт  татах 

НИЙТЛЭГ АСУУЛТ

Хүсэлт гаргагч та e-certification.mn цахим хуудсаар дамжуулан импортын өргөдлийн хүсэлтийг илгээж байгаа бол  дараах алхмуудыг дагана уу:

  1. Онлайн системд нэвтрэх
    Манай байгууллагын албан ёсны e-certification.mn вэбсайтд  нэвтэрч, бүртгэлтэй бол шууд орно. Хэрэв бүртгэлгүй бол шинэ хэрэглэгчийн бүртгэл үүсгэнэ.

  2. Хүсэлтийн маягтыг бөглөх
    Импортлох бараа бүтээгдэхүүний нэр төрөл, гарал үүсэл, тоо хэмжээ, техникийн баримт бичиг болон шаардлагатай бусад мэдээллийг үнэн зөв бөглөнө.

  3. Шаардлагатай хавсралтуудыг байршуулж илгээх

    • Гарал үүслийн гэрчилгээ

    • Тохирлын гэрчилгээ / итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ 

    • Тусгай зөвшөөрөл болон гэрчилгээ 
    • Бусад өргөдөлд заасан шаардлагатай баримт бичиг

  4. Хүсэлтээ баталгаажуулан илгээх
    Бүх мэдээллээ шалгасны дараа “Илгээх” товчийг дарж хүсэлтээ албан ёсоор илгээнэ.

  5. Хяналт, шийдвэрийн мэдээлэл авах
    Хүсэлтийн явцыг өөрийн профайлын “Миний хүсэлтүүд” хэсгээс хянах боломжтой. Шаардлагатай бол манай мэргэжилтэн тантай утас эсвэл и-мэйлээр холбогдож нэмэлт мэдээлэл авах болно.

Импортын баталгаажуулалтын хүсэлтийг и-мэйлээр илгээхдээ дараах алхмуудыг дагана уу:

  1. Өргөдлийн маягтыг татаж авах
    Манай вебсайтын “Өргөдөл” цэс дотор Импортын бүтээгдэхүүний өргөдлийн маягт байрлаж байгаа тул тэндээс татан авч бөглөнө.

  2. Хүсэлтийн маягтыг бүрэн гүйцэд бөглөх
    Импортлох барааны нэр төрөл, тоо хэмжээ, гарал үүсэл, техникийн үзүүлэлт болон шаардлагатай бусад мэдээллийг үнэн зөв бөглөнө.

  3. Шаардлагатай материалуудаа бүрдүүлэх
    Дараах хавсралтуудыг PDF форматад бэлдэнэ:

    • Бөглөгдсөн өргөдлийн маягт

    • Инвойс, паклист

    • Гарал үүслийн гэрчилгээ

    • Тохирлын гэрчилгээ / лабораторийн шинжилгээний дүн (шаардлагатай бол)

    • Барааны техникийн баримт бичиг

    • Бусад шаардлагатай баримт бичиг

  4. И-мэйлийн сэдвийг зөв бичих
    “Импортын өргөдлийн хүсэлт – [Компанийн нэр]”

  5. И-мэйлийг илгээх
    Бүх хавсралтаа багтаан дараах хаяг руу илгээнэ:
    support@ipcert.mn

  6. Хүсэлтийн хариу авах
    Хүсэлтийг хүлээн авмагц мэргэжилтэн таньтай холбоо барьж:

    • Хүсэлтийг бүртгэх

    • Нэмэлт материал шаардах

    • Үнэлгээний явцын мэдээлэл өгөх
      зэрэг шаардлагатай мэдээллүүдийг хүргэнэ.

Баталгаажуулалтын үйлчилгээний төлбөр нь ISO/IEC 17065 болон IAF MD баримт бичгийн хүн/өдрийн үнэлгээний зарчим–д үндэслэн тооцогддог. Төлбөр нь хүсэлт бүрт ижил биш бөгөөд баталгаажуулалтын цар хүрээ, бүтээгдэхүүн/үйлчилгээний төвөгшил, тоо хэмжээ, баталгаажуулах хамрах хүрээний онцлогоос шалтгаалан өөр өөр байна.

1. Хүн/өдрийн тариф

Баталгаажуулалтын үйл ажиллагаа (баримт бичгийн үзлэг, дүн шинжилгээ, анхан шатны дүгнэлт,  үйлдвэрлэл/үйлчилгээний хяналт, газар дээрх үнэлгээ, дээж авах, магадлах хяналт, аудит, дүгнэлт гаргалт гэх мэт)-г гүйцэтгэх нэг мэргэжилтний 1 хүн/өдөр = 250,000 төгрөг байна. /1 хүн/өдөр = 250,000₮/

2. Баталгаажуулалтын ажлын цар хүрээ

Төлбөрийг тодорхойлоход дараах хүчин зүйлс голлон нөлөөлнө:

  • Баталгаажуулах бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний төрөл

  • Стандартын шаардлагын төвөгшил

  • Шалгагдах баримт бичгийн тоо, нарийвчлал

  • Үйлдвэрлэлийн процессийн онцлог, шат дамжлага

  • Нарийвчилсан туршилт, лабораторийн дүн шаардагдах эсэх

  • Баталгаажуулалтын хамрах хүрээ зэргээс хамааран хүн/өдөр харилцан адилгүй тооцно.

3. Бүтээгдэхүүний тоо ширхэг, ангилал

Доорх тохиолдолд үнэлгээнд зарцуулагдах хүн/өдөр өсөх боломжтой:

  • Бүтээгдэхүүний төрөл олон байх

  • Олон марк, загвар, дугаартай байх

  • Багц бүрдлийн хэмжээ их байх

4. Ажилбарын төвөгшил ба нарийвчилсан үнэлгээ

Хүн/өдөр нэмэгдэх үндэслэлтэй нөхцөлүүд:

  • Үйлдвэрлэлд очиж газар дээрх үнэлгээ хийх шаардлагатай

  • Процесс олон шатлалтай, технологийн хувьд нарийн байх

  • Нэмэлт лабораторийн туршилт шаардлагатай байх

5. Ажлын хөтөлбөрөөр (Work Plan) төлбөр тооцох

Баталгаажуулалтын үйл явцын хүн/өдрийн тооцоог  тодорхойлохын тулд ажлын хөтөлбөр (Work Plan) боловсруулна. Энэ нь олон улсын үнэлгээний аргачлалд нийцсэн бөгөөд дараах мэдээллийг тусгана:

  • Үнэлгээ хийх мэргэжилтний тоо

  • Үнэлгээний үе шат, шалгалтын аргачлал

  • Ажилбарын нарийвчилсан хүрээ

  • Хавсралтын шаардлага, хяналтын түвшин

Дотоодын бүтээгдэхүүн болон үйлчилгээний баталгаажуулалтын хүсэлтийг и-мэйлээр илгээхийн тулд дараах алхмуудыг хийнэ:

1. Өргөдлийн маягтыг татаж авах

Манай вебсайтын “Өргөдөл” цэс дотор байрлах
Дотоодын бүтээгдэхүүн / үйлчилгээний баталгаажуулалтын хүсэлтийн маягтыг татан авч бөглөнө.

2. Маягтаа бүрэн бөглөх

Бүтээгдэхүүн болон үйлчилгээтэй холбоотой дараах мэдээллийг үнэн зөв оруулна:

  • Бүтээгдэхүүний нэр, марк, төрөл (эсвэл үйлчилгээний төрөл)

  • Стандартын дугаар, техникийн тодорхойлолт

  • Үйлдвэрлэгч байгууллагын мэдээлэл

  • Үйлчилгээний процесс, хамрах хүрээ (үйлчилгээний хүсэлт бол)

  • Шаардлагатай бусад мэдээлэл

3. Шаардлагатай материалуудаа хавсаргах

Хавсралтуудыг PDF форматад бэлтгэнэ:

  • Бөглөсөн өргөдлийн маягт

  • Техникийн баримт бичиг (ТББ)

  • Туршилтын лабораторийн дүн (шаардлагатай бол)

  • Чанарын удирдлагын тогтолцооны баримт бичиг (шаардлагатай бол)

  • Бүтээгдэхүүний зураг, загвар, марк

  • Үйлчилгээний протокол, процессын тайлбар (үйлчилгээний баталгаажуулалт бол)

  • Бусад шаардлагатай баримт бичиг

4. И-мэйлийн сэдвийг зөв бичих

И-мэйлийн Subject хэсэгт 

“Дотоодын бүтээгдэхүүн/үйлчилгээний баталгаажуулалтын хүсэлт – [Компанийн нэр]”

5. Хүсэлтээ и-мэйлээр илгээх

Бэлтгэсэн материалаа хавсарган дараах хаяг руу илгээнэ:
📧 support@ipcert.mn

6. Хүсэлтийн хариу авах, явцыг хянах

Хүсэлтийг хүлээн авсны дараа манай мэргэжилтэн:

  • Хүсэлтийг бүртгэх

  • Шаардлагатай бол нэмэлт мэдээлэл авах

  • Үнэлгээ, баталгаажуулалтын явцын талаар мэдээлэх

зэргээр таньтай холбогдох болно.

Дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн/үйлчилгээнд  баталгаажуулалт авах хүсэлтээ E-Certification системээр дамжуулан илгээхийн тулд дараах алхмуудыг хийнэ:

1. E-Certification системд нэвтрэх

Албан ёсны цахим хуудас: www.e-certification.mn

  • Бүртгэлтэй хэрэглэгч бол шууд нэвтэрнэ.

  • Шинэ хэрэглэгч бол “Бүртгүүлэх” хэсэгт мэдээллээ оруулан аккаунт үүсгэнэ.

2. Баталгаажуулалтын хүсэлтийн төрлөө сонгох

E-Certification системийн “Хүсэлт илгээх” цэсээс:

  • Дотоодын бүтээгдэхүүн/үйлчилгээний баталгаажуулалт үйлчилгээг сонгон үргэлжлүүлнэ.

3. Хүсэлтийн маягтыг бөглөх

Бүтээгдэхүүнтэй холбоотой дараах мэдээллийг үнэн зөв оруулна:

  • Бүтээгдэхүүний нэр, марк, төрөл

  • Стандартын дугаар (MNS, ISO гэх мэт)

  • Техникийн баримт бичиг, тодорхойлолт

  • Үйлдвэрлэлийн хүчин чадал, үйлдвэрлэлийн процессын мэдээлэл

  • Үйлдвэрлэгч байгууллагын мэдээлэл

4. Шаардлагатай баримт бичгүүдийг хавсаргах

Хүсэлтийн дагуу дараах хавсралтуудыг оруулна:

  • Техникийн баримт бичиг (ТББ)

  • Лабораторийн шинжилгээ / туршилтын дүн

  • Чанарын удирдлагын тогтолцооны баримтууд (шаардлагатай бол)

  • Бүтээгдэхүүний загвар, зураг

  • Бусад шаардлагатай баримт бичиг

5. Хүсэлтээ баталгаажуулан илгээх

Бүх мэдээлэл зөв эсэхийг шалгаад “Илгээх” товчийг дарж хүсэлтээ албан ёсоор илгээнэ.

6. Шийдвэрийн явцыг хянах

Илгээсэн хүсэлтийн шийдвэрлэлт болон үнэлгээний явцыг:

  • “Миний хүсэлтүүд” хэсгээс бодитоор хянах боломжтой.
    Нэмэлт материал шаардлагдсан тохиолдолд мэргэжилтэн системээр болон и-мэйлээр мэдэгдэнэ.