Дотоодод болон дэлхийн хэмжээнд итгэлцлийг
бий болгох замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний
чанарыг баталгаажуулах найдвартай түнш байх.
Худалдаа, үйлдвэрлэгч, оролцогч бусад талуудад итгэл үнэмшил,
үнэ цэнийг бий болгох баталгаажуулалтын үйл явцыг үндэсний
хэмжээнд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах.
Үйл ажиллагаагаараа тэргүүлэгч байж, эдийн засгийн өсөлт, нийгэм,
байгаль орчны сайн сайхны төлөө худалдаа, үйлдвэрлэлийн өрсөлдөх
чадварыг дэмжих.
Шилдэг, мэргэжлийн ур чадвартай шинжээчдийн багийг бүрдүүлж,
Шударга, найдвартай, ил тод байдал, ялгаварлан гадуурхахгүй байх,
шинийг санаачлах, суралцах явдал нь баталгаажуулалтын найдвартай
үйлчилгээ үзүүлэх бидний бүх үйл ажиллагааны үндсэн зарчим юм.