Ай Пи Сертификэйшн ХХК нь Үндэсний итгэмжлэлийн төвөөс 2025 оны 02 дугаар сарын 25- ны өдрийн PC20 дугаар бүхий Итгэмжлэлийн гэрчилгээнд тусгагдсан бүтээгдэхүүн үйлчилгээг гүйцэтгэхээр итгэмжлэгдсэн болно.
Дээрх итгэмжлэлийн хүрээнд зайлшгүй болон сайн дурын үндсэн дээр баталгаажуулалт хийгдэх нийт 11 ангилал, 111 төрлийн бүтээгдэхүүн, 10 төрлийн хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээг баталгаажуулахаар 2 жилийн хугацаатай итгэмжлүүлээд байна.