Байгууллагын танилцуулга

“Ай пи сертификэйшн” ХХК нь төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх төрийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор баталсан“Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам” – ын “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээнийжагсаалт”-д орсон бүтээгдэхүүний тохирлын баталгаанд хамруулахад дэмжлэг үзүүлэхээр 2024 онд үүсгэн байгуулагдсан болно. MNS ISO/IEC 17065:2013 стандартын шаардлагыг хангасан “Баталгаажуулалтын алба”-ыг байгуулан Үндэсний итгэмжлэлийн төвөөр итгэмжлүүлж, дотоодын болон экспортын бүтээгдэхүүнийг баталгаажуулах, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн хүрээнд бүтээгдэхүүний тохирлын баталгаажуулалтыг хараат бус, ил тод, шударгаар хийх үйл явцыг эхлүүлэн ажиллаж байна.