MNS ISO/IEC 17065 стандартад нийцсэн, Үндэсний Итгэмжлэлийн Төвөөс албан ёсоор итгэмжлэгдсэн, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон импортын бүтээгдэхүүний баталгаажуулалт, тохирлын үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага юм.
Бид холбогдох хууль, стандартын шаардлагыг чанд мөрдөж, мэргэжлийн баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлэн, шаардлага хангасан тохиолдолд тохирлын гэрчилгээ олгох эрхтэй.
Ай Пи Сертификэйшн ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 219 дүгээр тогтоолд заасан заавал баталгаажуулалтад хамрагдах бүтээгдэхүүний тохирлын баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлдэг. Бид хууль, стандартын шаардлагыг чанд мөрдөж, бүтээгдэхүүн зах зээлд гархаас өмнө түүний аюулгүй байдал, чанарын түвшнийг үнэлэн, шаардлага хангасан тохиолдолд тохирлын гэрчилгээ олгодог.
Үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хэрэглэгчдэд хүрэх үйл явцын тохирлыг үнэлэн баталгаажуулах үйлчилгээг үзүүлдэг. Бид холбогдох хууль, стандарт, аргачлалыг чанд мөрдөж, байгууллагын үйлчилгээний хүргэлт, процесс, удирдлагын тогтолцооны зохистой байдлыг үнэлсний үндсэн дээр үйлчилгээний тохирлын гэрчилгээ олгодог.
Монгол Улсад импортоор оруулж ирж буй бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарын шаардлагын тохирлыг үнэлэн баталгаажуулах үйлчилгээг үзүүлдэг. Бид холбогдох хууль, стандарт болон Засгийн газрын шийдвэрүүдийг чанд мөрдөж, импортын бүтээгдэхүүн зах зээлд гарахаас өмнө техникийн баримт бичиг, сорил, шинжилгээний дүн, бүтээгдэхүүний аюулгүй байдал, стандартын шаардлагын хангалтыг нарийвчлан шалгаж, шаардлага хангасан тохиолдолд тохирлын гэрчилгээ олгодог.
Байгууллагуудын мэдлэг, чадвар, удирдлагын тогтолцооны хөгжлийг дэмжих зорилгоор сургалт болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Бид холбогдох хууль, стандартын шаардлагад нийцсэн практик мэдлэг олгож, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үр ашигтай шийдэл нэвтрүүлэхэд мэргэжлийн зөвлөх дэмжлэг үзүүлдэг. Манай мэргэшсэн экспертүүд, салбарын өндөр туршлагатай боловсон хүчин нь байгууллагын хэрэгцээ, онцлогт тохируулсан хөтөлбөрийн дагуу чанартай үйлчилгээ үзүүлж, үр дүнтэй хөгжил, сайжруулалтыг хангаж ажилладаг.
Манай байгууллага бүх салбарт туршлагатай, мэргэшсэн шинжээчдийн баг хамт олныг бүрдүүлж, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг. Бид тантай хамтран ажиллаж, харилцан үнэ цэнэ бүтээхэд бэлэн байна. Хамтран ажиллах саналаа илгээнэ үү.