“Автомашингүй өдөр” болон “Улаанбаатар марафон-2025” тавдугаар сарын 24-нд болно
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Автомашингүй өдөр мөн “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн тэмцээн энэ оны тавдугаар сарын 24-нд болно. Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудсаар бүртгүүлэх юм. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км […]
АНУ Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулснаа зарлалаа

АНУ Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулснаа зарлалаа.
“Женевт амралтын өдрүүдэд болсон худалдааны яриа хэлэлцээ үр дүнтэй мөн үр өгөөжтэй болсон. Даваа гарагийн өглөө илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно” хэмээн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгджээ.
Хэлэлцээний ширээнд суусан Хятадын албаны хүмүүс ч мөн эерэг байр суурь илэрхийлжээ.